Tuesday, February 4, 2014

Гэртээ аль болох өөрийн гараар юм хийхийг зорьдог болсон сүүлийн үед

 Энэ бол бэлэн материал эмжээр зардаг юм байна лээ. тэгээд л бараг оёоод л болоо. Энэ гэхдээ арай дуусгаагүй байх үеийн зураг байна.

Бас нэг сонирхдог хийж байгаа зүйл минь





 ингээд дэрний уут болчихлоо. Сая цагаан сар гээд бас үргэлжлүүлж хийж чадсангүй. Одоо 1 дэрний уутаа хийчээд үргэлжлүүлээд орны бүтээлэг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.


Ингээд миний хийсэн цамц /монгол загвартай/ дууслаа

Эмжиж дуусаад ханцуйгаа залгасан тэгээд ханцуйндаа нэмэлтээр тор залгасан. Энэ хооронд зурагаа авахаа бас мартсан байна ккк.

Тэгээд бас нэг хэцүү ажил нь сампин зангидах шилбэ хадах байсан. Ямар ч байсан хийж дуусгасан даа их баяртай байгаа. Ингэж л миний цагаан сарын гоёл бэлэн болсон ккк.
Анхны юм бүхэн сайхан. Анх удаагаа өөртөө хийсэн дээл. Хүмүүс хараад дээл биш л гэх байх миний хувьд бол дээл.

Наадмаар жинхэнээсээ монгол цамц хийж өмсөнө гэсэн бодолтой байгаа.



Эмжиж дуусаад ийм боллоо.


Захаа залгасаны дараа эмжиж байгаа байдал

Дээл гэхэд хэцүү Монгол загвартай цамц гэхүү. сайн мэдкү л байна

Сая цагаан сарын өмнө гэнэт л ер нь яагаад дээл өөрөө хийж өмсөж болдоггүй юм бол гэдэг бодол төрсөн. Гэхдээ би ямар ч мэдлэггүй яаж өөрөө дээл хийх вэ гэж бодоод ерөнхий загвар гаргаад монгол загвартай цамц ч юмуу хийхээр шийдсэн. Тэгээд тэрийгээ харуулахийг хүслээ гэхдээ хийж эхэлсэнээсээ эхлээд зургийг нь авахаа мартсан байна. Тиймээс дуусах үеийнх нь хэдэн зургийг хийе. Энэ зах залгаж эхэлж байнав Зах залгах хэцүү юм байна лээ.